Танай гэр бүлд аз жаргал бэлэглэнэ

З.Баярцогт

Үр хөврөлийн эмч

З.Баярцогт эмч нь тус төвд бэлтгэгдсэн нарийн мэргэжлийн үр хөврөлийн эмч бөгөөд энэ чиглэлээр мэргэшсэн монголын цөөн тооны эмч нарын нэг билээ. Тэрээр өөрийн махруу чанар, уйгагүй оролдлого, хүлээцтэй байдлын үр дүнд үйлчлүүлэгчдийн итгэл, хүндэтгэлийг хүлээн ажиллаж байгаа шилдэг залуу эмч юм.

Тэрээр Олон улсын нэр хүнд бүхий Үр хөврөл, нөхөн үржихүйн чиглэлийн сургалтуудад тасралтгүй хамрагдаж, өөрийн мэдлэг, ур чадварыг байнга өсөн нэмэгдүүлсээр байна.

Боловсрол

  • 2012 онд Монгол Улсын ЭМШУИС-ийг Био-Анагаах судлаач
  • 2012-2014 онд Монгол Улсын АШУҮИС-ийн МДИ-ийг Эмнэлзүйн лабораторийн эмч
  • 2015 онд Европын Холбооны Дани улсын Origio сургалтын төв, ICSI/Sperm selection курс
  • 2016 онд Европын Холбооны Нидерланд улсын Изала клиникийн сургалтын төв, Үр хөврөлийн эмчийн мэргэшүүлэх курс

Мэргэшил

  • Эмнэлзүйн лабораторийн эмч
  • Үр хөврөлийн эмч

Гишүүнчлэл

  • МХНҮҮХНийгэмлэгийн гишүүн
  • Био-Анагаах судлаач эмч нарын холбоо