Танай гэр бүлд аз жаргал бэлэглэнэ

Бусад шинжилгээ


Манай эмнэлэг хүүхдийн үзлэг, оношилгоо, өдрийн болон хэвтэн эмчлүүлэх ор бүхий тасаг, уламжлалт болон орчин үеийн фикик эмчилгээ, мэдрэл, дотор, зүрх судасны эмгэгийн оношилгоо, эмчилгээний хэсэг болоод эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоо, өдрийн болон хэвтэн эмчлүүлэх тасаг болон жирэмсний оношилгоо, хяналт, зөвлөгөө, ургийн оношилгоог нэг цэгт төвлөрүүлэн та бүхний үнэт цагийг хэмнэж дараах тусламж үйлчилгээний чиглэлээр ажиллаж байна.

  • Эмэгтэйчүүдийн үрэвсэлт болон үрэвсэлт бус өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээ
  • Үтрээний наацын шинжилгээ
  • Умайн хүзүүний эсийн шинжилгээ (PAP test)
  • Ерөндөг тавих, авах
  • Умайн хөндий цэвэрлэх
  • Умайн хөндийн наалдац салгах
  • Умайн хүзүүний эмийн эмчилгээ
  • Ургийн гажгийн оношлогоо /хоёрол, гурвал, дөрвөл тестүүд/

1. PAP test (Умайн хүзүүний эсийн шинжилгээ) 

Умайн хүзүүнийхорт хавдар Монгол эмэгтэйчүүдийн хавдрын өвчлөлийн бүтцэд хоёрдугаарт ордог ба нийт өвчтнүүдийн 75-80% нь хавдрын хожуу үе шатанд оношлогдож байна.
Умайн хүзүүний хавдрын урьдал үеийг PAP test–ээр илрүүлж эмчилгээ хийлгэвэл та хорт хавдраас өөрийгөө урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
Хэрэв та PAP test өгөхөөр шийдсэн болдараах зүйлсийг анхаарч мэдэх хэрэгтэй:
•    Сарын тэмдэг ирээгүй үед тест өгөх
•    Бэлгийн харьцаанд  оролгүй 2 хоносон байх
•    Сүүлийн 2 хоног тампон, үтрээний лаа, тос, саван хэрэглээгүй байх
•    Үтрээний угаалга хийлгүй 2 хоносон байх шаардлагатай.

PAP test өгөхөд танд ямар нэгэн өвдөлт, зовиур мэдэгдэхгүй бөгөөд шинжилгээний хариу 2 хоногийн дараа гарна. 

2. Үтрээний арчдасын шинжилгээ / Мазок/

Шинжилгээ өгөхдөө дараах зүйлсийг анхаарна уу.

1.  Гадна бэлэг эрхтний угаалга хийхгүй ирэх

2.  Үтрээний лаа болон цацлага хэрэглээгүй байх хэрэв хэрэглэсэн бол дууссанаас хойш 3-5 хоногийн дараа шинжилгээ өгөх.

Шинжилгээний хариу 2 цагийн дараа гарна. 

 3. Ургийн гажгийн оношилгоо /хоёрол, гурвал, дөрвөл тестүүд/

Ургийн гажиг тодорхойлох шинжилгээнд эхийн цусанд биохимийн маркер үзэх, хэт авиан шинжилгээг хавсарч хийдэг. Жирэмсний биохимийн шинжилгээ нь жирэмсний эрт үед урагт төрөлхийн ба удамшлын эмгэгийг илрүүлэх, эрсдэл тодорхойлох зорилготой. Энэхүү шинжилгээг жирэмсний I, II хагаст тодорхойлно. 
Жирэмсний 9-13 долоо хоногт жирэмсэн эхийн цусны ийлдсэнд PAPP-A, βhCG-ыг тодорхойлохыг “хоёрол тест” , жирэмсний 16-21 долоо хоногт эхийн цусанд AFP, HCG uE3-ыг тодорхойлохыг “гурвал тест” гэнэ. Нэмэлтээр Inhibin А уургийг тодорхойлвол дөрвөл тест болдог байна. Эдгээр 4 уургийн хэмжээний өөрчлөлтөөр Дауны хамшинжийг 80 хувьтай илрүүлдэг бол гурвал шинжилгээгээр 70 хувь илрүүлдэг.  Шинжилгээг эхийн цуснаас сорьц авч шинжилдэг бөгөөд өлөн байх шаардлагагүй. 



Шинжилгээ хийх заалт: 
1. 35-аас дээш насны жирэмслэлт
2. Давтан зуршмал зулбадаг, амьгүй төрөлт, ураг өсөлтгүй болж байсан
3. Өмнөх төрөлтөнд төрөлхийн хөгжлийн гажигтай хүүхэд төрүүлж байсан
4. Эх ургийн хооронд дархлаа тогтолцооны үл зохицол илэрсэн
5. Цацраг идэвхтэй туяа, эм, химийн бодис гэх зэрэг ургийн хөгжилд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлд өртсөн
6. Эцэг, эхэд удамшлын эсвэл генийн өөрчлөлт бүхий эмгэг илэрсэн
8. Вирусын халдвар урагт халдварлагдсан байж болзошгүй гэж үзсэн тохиолдолд заавал шинжилгээнд хамрагдах шаардлагатай.



Шинжилгээний ач холбогдол: 
1. 13, 18, 21-р хромосомын анхдагч эрсдлийг тодорхойлох /

Патау хам шинж, Эдвардсын хам шинж, Дауны хам шинж/

2. Эдгээр эмгэгүүдийг эрт илрүүлэх боломжтой

.


 


Манай эмч мэргэжилтнүүд та бүхний хүүхэдтэй болох гайхамшигт аяллын туршид
найдвартай хөтөч байж танай гэр бүлийг аз жаргалтай болоход тусална.
Анхны алхамаа хийнэ үү!

7700 0003