Эрэгтэйн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо хэвийн бөгөөд эмэгтэйн шинжилгээнүүд өөрчлөлттэй гарсан, өөрчлөлтүүд нь 1 жил эсвэл түүнээс дээш хугацаагаар жирэмслээгүй тохиолдолтой хавсарч байхыг эмэгтэй үргүйдэл гэж үзнэ.
Эмэгтэйчүүдийн үргүйдэлд нас шууд хамааралтай ба 20-24 насанд үр тогтоох чадвар хамгийн өндөр байдаг ба 30-32 наснаас жил бүр буурч байдаг.
1. Умайн гаралтай үргүйдэл
Умайн гаралтай үргүйдэл эмэгтэй үргүйдлийн дотор 5-10%-г эзэлдэг ба үргүйдэл болон зуршмал зулбаанд хүргэж болох дараах шалтгаанууд байдаг. Үүнд:
2. Наалдцын гаралтай үргүйдэл
Эмэгтэйн аарцгийн эрхтэний тэр дундаа 2 талын үрийн хоолойн наалдцын гаралтай үргүйдэл монгол эмэгтэйчүүдэд илүүтэй тохиолдож байна.
Аарцгийн хөндийд наалдац үүсэх шалтгаанууд:
3. Эндометриоз
Эндометриоз нв эмэгтэйчүүдийн өвчнүүдийн дотор өргөн тархалттай тохиолддог даавар хамааралт, үрэвслийн бус өвчин юм.
Умайн хамгийн дотор давхарга болох эндометр умайгаас өөр газар шилжин байршихыг эндометриоз гэдэг. Эндотемр төст эдүүд нь өндгөвч, үрийн хоолой, умайн холбоос, хэвлийн дотор хана, давсаг, гэдэс, сэмж гэх мэт эд, эрхтэнүүдэд байршиж, сарын тэмдэг ирэх мөчлөг бүрт мөн адтл ховхрон цус шүүрүүлж, тухайн хэсэг газартаа наалдац үүсгэж эхэлдэг. Иймээс эндометриоз нь эмэгтэйчүүдийн үргүйдлийн томоохон шалтгаан болдог юм.
Шалтгаан: Одоогоор энэхүү эмгэгийн шалтгаан, эмгэгжамыг бүрэн тогтоогоогүй хэдий ч хамгийн боломжит онол нь сарын тэмдэг ирэх үед цус эндометрийн эсүүдтэй хамт умайн хөндийгөөс үрийн хоолойгоор дамжин хэвлийн хөндийд хаягдаж байна гэсэн таамаглал юм. Мөн үүнээс гадна дархлалын, дааврын, мэс заслын, генетикийн гэх мэт олон оно, таамаглалууд бий.
Шинж тэмдэг: Эндометриозын үед илрэх гол шинж тэмдэг нь сарын тэмдэгийн үеийн өвдөлт болон үргүйдэл юм. Ихэвчлэн сарын тэмдэг ирэхээс 1-2 өдрийн өмнөөс эхэлж, ирсэн эхний хоногуудад намдах, сарын тэмдэг ирэхээс өмнө болон дараа нь хүрэн шоколадан ялгадас гарах, зарим үед сарын тэмдэгийн мөчлөг алдагдах гэх мэт шинжүүд илэрнэ. Хөнгөн хэлбэрийн үед огт зовиургүй байж ч болно. Судалгаанаас үзэхэд эндометриозтой эмэгтэйчүүдийн 50-60%-д үргүйдэл дагалддаг байна.
Хэрхэн оношлуулах вэ?
Эндометр төст эдүүд өндгөвчинд байршсан тохиолдолд ихэвчлэн уйланхай үүсгэдэг тул хэт авиан шинжилгээгээр оношлогддог_ Мөн умайн булчинт давхаргад байршсан үед аденомиоз хэмээх эмгэгийг үүсгэдэг бөгөөд энэ хэлбэрийн үед хэт авиа болон тодосгогс бодистой рентген зураг авхуулж онош тодруулна. Харин бусад байршилтай үед хэт авиа болон рентгенд харагдах боломжгүй байдаг тул онош тодорхойлох үндсэн арга нь хэвлийн дурангийн мэс засал болдог.
Эмчилгээ: Эндометриозын эмчилгээ нь дааврын болон мэс заслын эмчилгээ гэсэн 2 хэлбэртэй. Өвчний хүнд хөнгөний зэрэг болон байршлаас хамаарахгүйгээр эхлээд дурангийн мэс заслын эмчилгээ хийж голомтуудыг арилгах, дараа нь эргэж үүсэхээс сэргийлэх зорилгоор дааврын эмчилгээ хийх нь үр дүн сайтай хамгийн зөв эмчилгээ болдог. Учир нь эндометриозын голомтуудыг мэс заслаар авалгүйгээр зөвхөн визанне гэх мэт эмүүдийг дангаар хэрэглэн цаг алдах, өвчнөө хүндрүүлэх тохиолдол цөөнгүй тохиолддог. Мөн мэс заслын эмчилгээ хийлгэхдээ дурангийн мэс заслыг сонгох нь өвчин дахихаас болон наалдац үүсэхээс сэргийлэх чухал ач холбогдолтой гэдгийг анхаарах нь зүйтэй.