Танай гэр бүлд аз жаргал бэлэглэнэ

Овуляцын календарь


Жирэмсэн болох магадлалтай өдрүүдээ яаж тооцох вэ?

Эрүүл эмэгтэй хүний бие сар бүр үр тогтолтонд өөрийгөө бэлтгэж өөрчлөгдөж байдаг бол эрэгтэй хүний бие өдөр бүр өөрийгөө бэлтгэж байдаг гэж хэлж болно. Иймд хүүхэдтэй болохыг төлөвлөсөн хосууд тухайн сарын эмэгтэйн өндгөн эс гадагшилах өдрүүдэд (овуляци) бэлгийн харилцаанд орсоноор үр тогтож жирэмсэн болох магадлал  10% нэмэгдэнэ. Мөн эсрэгээрээ өндгөн эс ялгарах хугацаанд бэлгийн хавьталд  орохгүй байх, хамгаалалттай бэлгийн харилцаанд орох тохиолдолд жирэмсэн болох магадлал буурах тул жирэмслэлтээс хамгаалж болно. 

Өндгөн эс бүрэн боловсорч өндгөвчнөөс гадагшилж умайн гуурсан хоолойд орсоноос хойш 24 цагийн хугацаанд амьдардаг бол эр бэлгийн эс гадагшилсанаас хойш эмэгтэйн биед 48-96 цагийн турш амьдарч үр тогтоох чадвартай байдаг. Тиймээс овуляци явагдсан өдөр үр тогтохгүй бол түүнээс хойшхи өдрүүдэд үр тогтож жирэмсэн болох магадлал шууд багасна.

Жич: Энэхүү арга нь шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд сарын тэмдэг нь тогтмол хэвийн үзэгддэг эмэгтэйчүүд хэрэглэх нь зохимжтой.

Сарын тэмдгийн мөчлөг гэдэг нь: өмнөх сарын тэмдэг ирсэн өдрөөс дараагийн сарын тэмдэг үзэгдэх хүртэлх нийт хонгийн тоог хэлнэ. Хэрэв сарын тэмдэг тогтмол биш, алдагдалтай ирдэг бол энэхүү тооцоолуураар жирэмслэх болон жирэмслэлтээс хамгаалах нь найдваргүй бөгөөд эмэгтэйчүүдийн эмчид хандахыг зөвлөж байна.

 

 

Манай эмч мэргэжилтнүүд та бүхний хүүхэдтэй болох гайхамшигт аяллын туршид
найдвартай хөтөч байж танай гэр бүлийг аз жаргалтай болоход тусална.
Анхны алхамаа хийнэ үү!

7700 0003